Автоматжуулалтын ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Төслийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Автоматжуулалтын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм)
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмжийн үйл ажиллагааны хяналтын инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй, зардлынхувьд үр ашигтай, найдвартай зураг төсөл, угсралт суурилуулалтыг хэрэгжүүлж, хангана
- Стандарт, үйлдвэрлэлийн шилдэг туршлагад нийцүүлэн, анхдагч талын баталгаажуулалт, талбайн цахилгаан, хяналтын системийн инженерчлэлийн үйл явцын засаглалыг хангах
- Алдааны горимын жагсаалтыг гаргаж, сайжруулалтыг санал болгоход системийн шугам хоолой, хэмжилтийн төхөөрөмж, хяналтын хэлхээ, програм хангамжийн програмчлалыг судлан хүчтэй хяналтын систем, үйл явцыг ашиглах
- Хяналт, автоматчиллын системийн ӨУ/өөрчлөлтийн удирдлага/-г үүсгэх, хянах
- Програмчлагддаг логик хянагч (PLC) /Rockwell-AllenBradley, Siemens, ABB/, DCS, VFDs -ийн профибус, модбус, этернетийн протоколуудын талаарх ойлголттой
- Төрөл бүрийн PLC, SCAD ба HMI /Rockwell-AllenBradley, Siemens, ABB/ болон хяналтын системийн серверүүдийн талаар сайтар ойлголттой
- Хөрөнгийн үр ашигтай удирдлагын ажиллагааны зохион байгуулалт, дизайнд тусламжаар хангах, хүмүүс, процесс, систем, технологиуд, хэмжилт, жишиг үзүүлэлтүүдийг нийцүүлэх
Тавигдах шаардлага
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Холбогдох чиг үүргийн аюулгүй ажиллагааны мэдлэг
- Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.