Байгаль орчны удирдлагын тогтолцоо гэж юу вэ? Оюу Толгойн БОУТ-д юу юунаас бүрдэх вэ?

Байгаль орчны удирдлагын тогтолцоо гэж юу вэ? Оюу Толгойн БОУТ-д юу юунаас бүрдэх вэ?

You are here

Answer: 

Манай Байгаль орчны удирдлагын тогтолцоо (БОУТ) нь байгаль орчны эрсдлийг дэс дараалалтай, цогц аргаар таних, үнэлэх бөгөөд уг эрсдлээс гарч болзошгүй үр дагварыг бууруулах ба хянахад чиглэсэн үйл ажиллагааны тогтолцоо юм. БОУТ нь Төлөвлөх, Хэрэгжих, Шалгах, Дүн шинжилгээ өгөх дөрвөн үе шаттай хэрэгжих бөгөөд байгаль орчны үзүүлэлтийг тасралтгүй сайжруулах боломж бий болгодог юм. Үүнд:

  • Төлөвлөлт

БОУТ-ны хүрээнд бид ISO 14001, Рио Тинто компанийн шаардлага хангасан Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого боловсруулж, хууль эрхзүйн болон бусад шаардлагыг тогтоож, түүнийг мөрдөх журам боловсруулсан. Компаний үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийн үнэлгээг хийж гүйцэтгэн, түүнийг бууруулах арга замыг тодорхойлсон болно. Тухайлбал, байгаль орчны эрсдлийг бууруулах бодит зорилго, зорилтыг тодорхойлон тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд оруулж явдаг юм.

  • Хэрэгжилт, гүйцэтгэл

Байгаль орчны зорилго зорилтод хүрэх үүрэг хариуцлагын зохион байгуулалт, хүрэх арга зам, хугацаа нь тодорхой байх шаардлагатай ба хэрэгжилтийн үе шатанд хүний нөөц, мэргэшсэн, ур чадвар бүхий боловсон хүчин, орчин үеийн дэвшилтэт технологи, санхүүгийн эх үүсвэрүүд зэрэг шаардлагатай нөөцөөр компаний удирдлага хангах үүрэгтэй. Гэрээлэгч, ханган нийлүүлэгчийн менежментийг уг удирдлагын тогтолцоотой уялдуулан, өөрсдийн тогтолцоог нэврүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

  • Шалгалт

Төлөвлөсөн үр дүнд хүрч, үйл ажиллагааг тогтмол сайжруулж, улмаар түүний нийцтэй байдлыг үнэлж, үл тохирох, засч залруулах арга хэмжээг авах талаар заасан журам боловсруулж нэвтрүүлнэ. Эцэст нь БОУТ-ны боловсруулалтын түвшин, хэрэгжиж байгаа болохыг дотоодын аудитаар тогтоож байгууллагын дээд удирдлагад танилцуулах ажил багтана.

  • Дүн шинжилгээ

Бид БОУТ-ны удирдлагын дүн шинжилгээг жил бүр хийж, тогтолцоог сайжруулахад нээгдсэн шинэ боломжуудыг үнэлж, орсон өөрчлөлтийг үйл ажиллагаанд тусгана. Ингэснээр БОУТ нь дахин төлөвлөлтийн үе шатанд орж, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг тогтмол сайжруулах боломжтой болж байгаа юм.