Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюу Толгойн сургалтын стратеги төлөвлөгөө, Оюу Толгой ХХК болон Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримт бичгүүдэд заасны дагуу Оюу Толгой ХХК нь Mонголын боловсролыг, түүний дотор уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг анхаарч дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Сурлагын амжилтаараа тэргүүлэгч, нийгэмд тустай үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, ирээдүйд уул уурхай салбарт чармайлт зүтгэл гаргаж, урт удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутнуудыг шалгаруулж тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.

2010-2011 оны хичээлийн жилд уул уурхайн чиглэлээр бакалавр зэрэг эзэмшихээр суралцаж буй 3 ба 4 дүгээр курсийн 20 оюутнуудад тэтгэлэг олгох юм.

Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтана. Амьжиргааны зардалд Монголын Засгийн Газраас тогтоосон цалингийн доод хэмжээтэй тэнцэх сар бүрийн тэтгэлэг, мөн Улаанбаатар хотын харьяалалын бус оюутнуудад олгох дотуур байрны зардал тус тус багтана. Сургалтын төлбөрийг сургуулийн санхүүгийн баримтанд үндэслэн сургуульд шууд шилжүүлнэ.

Ерөнхий шалгуур:

  • Монгол улсын иргэн байх
  • Их дээд сургуулийн 3, 4 дүгээр курсын өдрийн ангийн оюутан байх ба дараах чиглэлээр сурч байх
  • Уул уурхайн ашиглалтын инженер
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер
  • Механик инженер
  • Цахилгааны инженер
  • Барилгын инженер
  • Геологи
  • Голч дүн 3.0 дээш
  • Англи хэлний ур чадвартай байх

Дээрх шаардлагыг хангасан оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцож өргөдлөө өгөх боломжтой.

Өргөдөл гаргагч дараах материалуудыг бүрдүүлж өгнө.

  • Бүрэн бөглөсөн өргөдөл Өргөдлийн маягтийг Улаанбаатар хотын оффис дээр ирж авах буюу компаний вебсайтаас татаж авна уу
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сургуулийнхаа 2 багшаас оюутны сурлагын амжилтыг тодорхойлсон захидал Захидлын маягтийг Улаанбаатар хотын оффис дээр ирж авах буюу компаний вебсайтаас татаж авна уу
  • Цээж зураг 1%
  • Яагаад уул уурхайн чиглэлээр суралцаж, боловсрол эзэмших хүсэлтэй байгаа болон эзэмшсэн мэдлэг боловсролоороо уул уурхайн салбарт хэрхэн хувь нэмэр оруулж чадах тухайгаа илтгэсэн 500-600 үгтэй эссэ
  • Сурлагын дүнгийн баталгаажуулсан хуулбар

Бүрэн бүрдүүлсэн өргөдлийн материалыг дараах хаягаар хүлээж авна. Материалаа англиар бичиж явуулбал давуу тал байх болно
Монгол Улс, Улаанбаатар- 13381,
Баянзүрх дүүрэг, 1-р хороо,
Залуучуудын өргөн чөлөө, Сеүл Бизнес Төв,

Оюу Толгой ХХК
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 9-р сарын 24.
  • Эхний шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлагад урина.
  • Тэтгэлэг хөтөлбөрт тэнцсэн хүмүүст 10 сарын 15 гэхэд хариу мэдэгдэнэ.
  • Хугацаанаас хоцорсон буюу дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Электрон шуудангаар ирүүлсэн материал саатсан тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.

  • Та оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт татан авч, бөглөхийг хүсвэл энд дарна уу.
  • Та тодорхойлолтын маягт татаж авахыг хүсвэл энд дарна уу.